• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-04 19:24:25    
Дохагийн Азийн спортын наадмын мэдээ

Хятадын Олон Улсын Радио

     4-ний өдрийн байдлаар Дохагийн Азийн спортын наадам гуравдахь өдрийн албан ёсны тэмцээнээ эхэлсэн байна.

     4-ний өдөр буудлага, хүндийн өргөлт, гимнастик, усанд сэлэх, газрын теннис, морин спорт зэрэг төрлийн тэмцээн явуулж, нийт 29 алтан медаль тодорно. Хятадын баг тамирчид буудлага, усанд сэлэх, гимнастик зэрэг төрөлд алтан медаль авах боломж их байна.

     Орон нутгийн цагаар 3-ны өдөр Хятадын баг тамирчид нийт 13 алтан медаль авсан байна. Медалийн тоогоор Хятадын баг тамирчид 29 алт, 11 мөнгө, 7 хүрэл медаль авч түр тэргүүн байр эзэлж байна. Японы баг 7 алт, 10 мөнгө,10 хүрэл медаль авч хоёрдугаар байрт орж, Өмнөд Солонгосын баг 4 алт, 7 мөнгө, 14 хүрэл медаль авч гуравдугаар байр эзэлж байна. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/