• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-08 10:27:27    
Азийн спортын наадмын 8-ны өдрийн мэдээ

Хятадын Олон Улсын Радио

 

       Дохагийн Азийн спортын наадмаас орон нутгийн цагаар 7-ний өдрийн байдлаар нийт 32 алтан медаль хүртжээ. Гэвч мөн өдрийн тэмцээнд нэг тамирчин харамсалтайгаар амиа алдсан байна.

 

       7-ний өдрийн үдээс өмнө болсон морин спортын тэмцээнд БНСУ-ын тамирчин Ким Хун Чил саад давахдаа мориноосоо унаж, хүнд гэмтэн эмчилгээ авалгүй нас баржээ. Энэ бол Азийн спортын наадмын түүхэнд тамирчин нас барсан анхны тохиолдол юм.

 

       Хятадын тамирчид 7-ний өдрийн тэмцээнд 14 алтан медаль авлаа. Ван Хао болон Гүө Юэ тус тус ширээний теннисийн эрэгтэй, эмэгтэйн ганцаарчилсан тэмцээний аварга болж, Ван Нань, Ма Линь ширээний теннисийн холимог тэмцээний алтан медалийг хүртэв. 

     Хань Юйчэн эрэгтэйн 20 км-ийн спортын алхааны аварга болж, Лю Хун эмэгтэйн 20 км-ийн спортын алхааны алтан медаль авч, Чи Хүй эмэгтэйн 200 метрийн холимог сэлэлтийн алтан медаль, Дин Жүньхүй снукерийн ганцаарчилсан тэмцээний хаан болов. Энэ бол түүний энэ наадмаас авсан гуравдахь алтан медаль юм. Үүнээс гадна Хятадын тамирчид буудлага, уралдааны завь, таэквондогийн тэмцээнд мөн алтан медаль авсан байна.

 

      7-ний өдрийн тэмцээн дуусах үед Хятадын баг тамирчид 90 алт, 50 мөнгө, 20 хүрэл медалийн амжилтаар нэгдүгээр байр эзэлж, Японы баг тамирчид 26 алт, 30 мөнгө, 38 хүрэл медалийн амжилтаар хоёрдугаар байр, БНСУ-ын тамирчид 19 алт, 25 мөнгө, 45 хүрэл медалийн амжилтаар гуравдугаар байр эзэлж байлаа.
8-ны өдөр Дохагийн Азийн спортын наадам нийт 27 алтан медалийн эзнийг тодруулна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\