Орон нутгийн цагаар 8-ны өдөр Дохигийн Азийн спортын наадам үргэлжлэн явагдав. Мөн өдөр шалгаруулсан 27 алтан медалийн дотороос Хятадын тамирчид тав авч, медалийн тоогоороо үргэлжлэн хошуучилж байна.
8-ны дөрийн уралдаан тэмцээн дуусах үеийн байдлаар Хятадын тамирчид 95 алт, 53 мөнгө, 26 хүрэл медаль авч нэгдүгээр байр эзэлж, Японы тамирчид 31 алт, 36 мөнгө, 44 хүрэл медаль, БНСУ-ын тамирчид 24 алт, 29 мөнгө, 51 хүрэл медалийн амжилтаар тус тус 2-р, 3-р байр эзэлж байна.
9-ний өдөр Азийн спортын наадам нь туялзуур жад, бөх зэрэг төрлийн тэмцээн хийж, нийт 33 алтан медаль шалгаруулна. Хятадын тамирчид 9-ний өдөр алтан медалийн тоогоо 100 хүргэхээр чармайх болно. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|