Дохагийн Азийн спортын наадмын 10-ны өдөр болсон төрөл бүрийн тэмцээнд Хятадын тамирчид 7 алтан медаль авч, алтан медалийн нийт тоо нь 110-д хүрч, медалийн тоогоороо үргэлжлэн хошуучилж байна.
Зохион байгуулагч орон Катарын тамирчид 10-ны өдөр гарамгай тоглож, эрэгтэйн 1500 метрийн гүйлт болон эрэгтэйн марафон гүйлтийн алтан медалийг авсан байна.
11-ний өдрийн тэмцээнээр нийт 36 алтан медальтныг шалгаруулна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|