• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-13 11:13:10    
Азийн спортын наадмын 13-ны өдрийн мэдээ

Хятадын Олон Улсын Радио

     12-ны өдөр Дохагийн Азийн спортын наадам 36 алтан медальтныг шалгаруулав, Хятадын тамирчид 13 алтан медаль авав. Хятадын тамирчид одоо нийт 137 алт, 75 мөнгө, 57 хүрэл медаль авч, алтан медаль болон медалийн нийт тоогоороо хошуучилж байна. БНСУ-ын тамирчид 47 алтан медалийн амжилтаар хоёрдугаар байр эзэлж, Японы тамирчид 46 алтан медалийн амжилтаар гуравдугаар байранд явж байна.

    12-ны өдөр болсон эрэгтэйчүүдийн 110 метрийн саадтай гүйлтийн тэмцээнд Хятадын тамирчин Лю Шян 13.15 секундын амжилтаар Азийн наадамд өөрийн тогтоосон 13.27 секундийн дээд амжилтыг шинэчлэв.Эмэгтэй волейболын шигшээ тэмцээнд Хятадын баг 3:1-ийн харьцаагаар Японы багийг хожиж, аваргын байр сууриа хамгаалав.

    13-ны өдөр Азийн спортын наадам бокс, далбаат завь, газрын теннис, у -шу гимнастикийн төрлөөр шигшээ тэмцээн хийж, 41 алтан медалийн эзэн тодруулах болно. \Цэцэн орчуулж, Буян хянав\