Иракийн нийслэл Багдад хотын төв дэх Таяаран талбайд 12-ны өглөө амиа золиослон машин дэлбэлсэн хэрэг гарч, үүний уршгаар наанадаж 36 хүн нас барж 221 хүн бэртэж гэмтсэн байна.
Иракийн цагдаагийн байгууллагын албаны хүний хэлж буйгаар, амиа золиослон хэрэг үйлдэгч этгээд нь тэр үед тэсрэх бодис ачсан микро автобус жолоодон ажил хайж байгаа олон хүмүүсийн дунд ирж, ажилд хүн авна гэж хэлсэн байна. Үүний дараа, амиа золиослогч этгээд тэсрэх бодисыг дэлбэлснээр, хүчтэй дэлбэрэлтийн уршгаар Таяаран талбайн ойролцоо байдаг хоёр давхар байшин ч нурсан байна. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|