Тэрээр хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий Ассамблей 14-ний өдөр юуны өмнө алга таших хэлбэрээр тогтоол баталж, удалгүй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанд хүндэтгэл үзүүлэн талархал илэрхийлж, дараа нь Бан Ки-моон тангараг өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх ёслол үйлдэнэ. Бан Ки-моон тангараг өргөн тушаалд орсны дараа, Аннан энэ сарын 31-ний өдөр хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа үргэлжлэн гүйцэтгэж, Бан Ки-моон ирэх жилийн 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалд албан ёсоор орно гэжээ.
1 2 3
|