• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-19 10:31:51    
Америкийн батлан хамгаалахын шинэ сайд тангараг өргөн албан тушаалдаа оров

Хятадын Олон Улсын Радио

       Америкийн батлан хамгаалахын шинэ сайд Роберт Гейтс 18-ны өдөр цагаан ордонд албан ёсоор тангараг өргөн албан тушаалдаа орж, өнгөрсөн сард тушаалаас огцорсон Доналд Рамсфельдын ажлыг авсан байна.

       Америкийн батлан хамгаалахын сайдаар саяхан тохион томилогдсон Роберт Гейтс Пентагонд болсон тушаалдаа орох ёслол дээр, Америкийн батлан хамгаалах Яамнаас нэг зэрэг олон арга хэмжээ явуулдаг. Эдгээр үйл ажиллагаа нь маш чухал, гэвч өнөө хамгийн чухал нь Иракийн асуудал болно гэж онцолжээ.

       Роберт Гейтс хэлэхдээ, Сенат 12-р сарын эхээр Батлан хамгаалахын сайдаар намайг батлан зөвшөөрснөөс хойш, би үндэсний аюулгүйн хорооны зонхилох хурал болон батлан хамгаалах Яамны мэдээ нийтлэх хуралд оролцсон бөгөөд ерөнхийлөгч Буштай Иракийн байдал, ирээдүйд Иракт авах бодлогыг гүнзгий авч хэлэлцсэн. Би ойрын хугацаанд Ирак орж, Иракт суугаа Америкийн командлагч болон бусад хүмүүсийн Иракийн байдлыг үнэлж байгаа болон үзэл бодол, тэрчлэн тэдний ирээдүйд Иракийн байдлыг хэрхэн аргацаах санал бодлыг сонсохоор төлөвлөж байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ: дундад дорнодын район дахь ялагдлаа Америк хүлээхийн аргагүй байгаа. Ирак дахь ялагдал нь нэг удаагийн гай зовлон болох төдийгүй Америкийн нэр хүндийг унагаж, ирээдүйд Америкийн аюулгүй байдалд заналхийлэл болно гэжээ./Баясгалан орчуулж Баатар хянав/