НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга К.Аннан 19-ний өдөр Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд хийлгэсэн жилийн эцсийн хэвлэлийн бага хурал дээр, Иракийн дайн зэрэг зарим үйл явдал нь арван жилийн бүрэн эрхийн хугацаанд миний туулсан хамгийн бүтэлгүй хэрэг юм гэжээ.
Аннан хэлэхдээ, Иракийн дайнаас гадна, Иракийн асуудлаарх миний бие төлөөлөгч Де Меллобаны амь үрэгдсэн, нефтээр хүнсний зүйл солих явцад гарсан дуулиан бол бүрэн эрхийнхээ хугацаанд миний туулсан хамгийн сөрөг нөлөө бүхий хэрэг юм гэв. Мөн дэлхийн хөгжилд бүхэлд нь анхаарал тавих , Энэтхэгийн далайн цунамийн гамшгийн дараах авран туслах ажил, мөргөлдөөнтэй бүс нутагт энхийг дэмжин санхиулах хүчин илгээх зэрэг талаас нь авч үзвэл өнөөдөр ямар ч байгууллага НҮБ-ыг орлож чадахгүй юм гэжээ.
К.Аннан цааш нь бүрэн эрхийн хугацаа маань дуусах гэж байгаа ч олон улсын зарим томоохон асуудал, үүнд Палестин Израилийн асуудлаар гол болгосон дундад дорнодын асуудал болон Суданы дарфурын асуудалд би анхаарлаа хандуулсаар байна гэжээ./Баатар орчуулж, Урангоо хянав/
|