Америкийн Батлан хамгаалахын шинэ сайд Роберт Гейтс 20-ны өдөр Багдад орж Иракт айлчлав. Тэрээр энэ удаа Иракийн байдлын тухай үзэл, хэрхэн зохицуулах талаар санал сонсох болно.
Ирак бол түүний хоёр өдрийн өмнө энэ тушаалд орсны дараа айлчилсан анхны орон юм. Гейтс мордохоосоо өмнө хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, энэ удаа би "цэргийн талын командлагчдын саналыг сонсож, Иракчуудтай уулзаж харилцах" болно гэжээ.
Гейтсын энэ айлчлал Иракийн тухай бодлого тогтооход тустай болохыг Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш хүсч байна.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|