Америкийн Батлан хамгаалахын сайд Гейц 26-ны өдөр тушаалд гарын үсэг зурж, шинэ жилээс хойш Ирактай хөрш байгаа Кувейтэд нэг бригад цэрэг нэмэн илгээхээр шийдсэн байна.
Америкийн хэвлэл мэдээллийнхэний мэдээлснээр, Америкийн хойд Каролина муж улсад суугаа агаарын дисантын 82-р дивизийн 2-р бригадын 3300-аад цэрэг ирэх жилийн 1-р сарын эхээр Кувейтэд очиж, дараа нь Иракт орж болзошгүй юм. Энэ нь Бушийн засгийн газар Иракт богино хугацаанд цэргийн хүч нэмэн илгээж байгаа явдал болох магадгүй гэж олон нийт үзэж байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|