Иракийн ерөнхийлөгч байсан Саддам Хуссейныг орон нутгийн цагаар 30-ны өглөө цаазаар аваачсаны дараа, олон улсын хамтын нийгэмлэг мөн өдөр тусгал гаргасан байна.
Иракийн үйл хэргийг Иракийн ард түмэн шийдэх ёстой. Ирак түргэн тогтвортой болж хөгжихийг Хятадын тал хүсч байна гэж Хятадын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Чинь Ган хэлсэн байна.
Лалын хурлын байгууллагын дарга орон Малайзийн Гадаад хэргийн сайд Хамид хэлэхдээ, Саддамыг цаазаар аваачсан нь мөргөлдөөнийг зохицуулах арга биш, Иракт үүнээс болж нэн олон цус асгаруулсан хэрэг гарч мэднэ гэж Лалын хурлын байгууллага үзэж байгаа бөгөөд холбогдох талуудын тэвчээртэй байхыг хүсч байна гэжээ.
Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүйн бодлого хариуцсан өндөр тушаалын төлөөлөгч Соланагийн төлөөлөгч хэлэхдээ, Саддамын хийсэн янз янзын гэмт хэргийг Европын холбоо зэмлэн буруушаасаар байгаа боловч түүнийг цаазаар аваачхыг сайшаахгүй гэжээ.
Английн Гадаад хэргийн сайд Бекетт мэдэгдэл хийж, Иракийн засгийн газар Саддамын хийсэн гэмт хэргийн дагуу түүнийг хуулиар шийтгэхийг Англи сайшаана, гэвч түүнийг цаазаар аваачхыг дэмжихгүй гэжээ. Саддамыг цаазаар аваачсаныг сайшааж байгаагаа Кувейтийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч бөгөөд Дотоод хэрэг, батлан хамгаалахын сайд Сабах илэрхийлсэн бөгөөд Саддам бол Иракийн ард түмний дайсан, мөн Лалын орнуудын дайсан гэж хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|