Хятадын Хятад хэлийг олон улсад дэлгэрүүлэх ажлын үндэсний удирдах хэсгийн тамгын газрын 3-ны өдрийн мэдээлснээс үзвэл, Оросын хоёрдохь Күнзийн дээд сургууль удахгүй байгуулагдах гэж байгаа юм байна.
Тус тамгын газрын холбогдох хүний танилцуулснаас үзвэл, Оросын анхны Күнзийн дээд сургууль өнгөрсөн оны 12-р сард байгуулагдсан байна. Оросын засгийн газар Хятад хэлний сургалтыг маш чухалд үзэж, хоёр орны засгийн газар Хятад хэлний сургалт болон Орос хэлний сургалтыг дэмжих тусгай хэлэлцээр байгуулсан байна. Өнөө Орост Хятад хэл сурч байгаа хүн түргэн нэмэгдэж, эхний бүртгэлээс үзвэл, 10 мянга орчимд хүрсэн байна.
Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн 40 гаруй улс орон, газар нутагт 120 гаруй Күнзийн дээд сургууль байгуулаад байна. Төлөвлөгөөний дагуу 2010 онд нийт 500 күнзийн дээд сургууль юм уу, Күнзийн танхим байгуулах юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|