Хятадын Шянган нутагтай Маргарет Чан 4-ний өдөр Женев дэх НҮБ-ын ДЭМБ-ын төв байранд тус байгууллагын ерөнхий захирлын ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Тэрээр ДЭМБ 1948 онд байгуулагдсанаас хойших хоёрдохь эмэгтэй ерөнхий захирал болов, мөн НҮБ-ын мэргэжлийн байгууллагад хамгийн өндөр удирдах тушаал хариуцсан Хятадын анхны иргэн болсон байна.
Маргарет Чан 2006 оны 11-р сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн их хурлын тусгай хурлаар сонгогдсон юм. Холбогдох мэдээллийг цаг үеийн мэдээллээс хүлээн авч сонсоно уу. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|