Америкийн Цагаан ордны төлөөлөгч Тони Сноу Иракийн ерөнхийлөгч асан Саддамыг цаазаар авсан талаар 3-ны өдөр үг хэлж, Саддамыг цаазаар авахаас өмнө Америк цаазаар авах цаг болон журмын талаар анхаарал тавьсан, гэвч Саддамыг цаазаар авах нь шударга хэрэг гэж үзсээр байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Саддам эрх барьж байсан хугацаандаа маш олон хүнийг хөнөөсөн юм, хамгийн гол нь Саддамыг цаазаар авахад олон улсын хэм хэмжээг мөрдөж, урт хугацааны ил шүүлтээр дамжсан юм гэжээ. Үүнээс гадна Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Сеан Маккормак ч хэлэхдээ, Иракийн засгийн газар бол бие даасан засгийн газар, Саддамыг цаазаар авах асуудлаар өөрөө шийдвэр гаргах эрхтэй юм гэжээ.\Цэцэн орчуулж, Буян хянав\
|