![]( /mmsource/images/2007/01/05/xin_512010404210751524933104.jpg)
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шинэ Ерөнхий захирал Маргарет Чан 4-ний өдөр Женев дэх ДЭМБ-ын төв байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мөрийн хөтөлбөрөө тодруулан өгүүлж, Африкийн олон нийтийн эрүүл мэндийн байдал болон дэлхийн эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах бол гол зорилт болно гэж цохон тэмдэглэжээ.
![]( /mmsource/images/2007/01/05/xin_512010404210731213487103.jpg)
Маргарет Чан хэлэхдээ, Африкийн олон нийтийн эрүүл мэндийн байдлыг сайжруулахад Африкийн эдийн засаг, нийгмийн бүх талын хөгжилд түшиглэх хэрэгтэй гэжээ.
![]( /mmsource/images/2007/01/05/xin_142010404204942111688101.jpg)
Тайвань ДЭМБ-д элсэхээр оролдож байгаа асуудлаар сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа Маргарет Чан ДЭМБ бол бүрэн эрхт орон л элсэн орж болдог олон улсын байгууллага юм. Нэг Хятад улсын зарчмыг ДЭМБ-ын гишүүд нийтээр хүлээн авсан. Ерөнхий захирал болсны хувьд би энэ зарчмыг цаашид баримтална гэжээ.
ДЭМБ-ын байгууламжийн өөрчлөлт нь тогтуунаар дорвитой явагдах болно. ДЭМБ энэхүү ажлыг сайн хийж, олон ажлаа аажмаар ахиулна гэж Маргарет Чан илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|