Энэтхэгийн зүүн хойд нутгийн Ассам мужийн төв Гувахатид 8-ны орой хоёр удаа дэлбэрэлт болж, наанадаж 7 хүн шархадсан байна, үүний дотор бэлтгэл цэргийн ангийн хоёр хүн багтаж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээс үзвэл, дэлбэрэлт нь Гувахати хотын дүүргийн цэргийн хуарангийн том хаалганы дэргэдэх хүнсний ногооны захад гарсан юм байна. Хоёр дэлбэрэлт болсон газар нь хоорондоо 200 метр орчим зайтай байж, бараг зэрэг цагт дэлбэрсэн байжээ. Өнөө шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж эмчлүүлж байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|