Оросын эдийн засгийн хөгжил болон худалдааны яамны орлогч сайд А. Шаронов сурвалжлагчид ярилцлага өгөхдөө хэлэхдээ, Оросын нефть Белорусийн хилээр дамжин өнгөрөхийг тасалдуулах нь Оросын Европын орнуудад нефть хангах гэрээний хэрэгжилтэд дарамт учруулж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ,Оросын нефтийг гуравдахь оронд экспортлоход хил дамжих үйлчилгээг Белорусийн тасалдуулсан явдал нь давж болшгүй хүчин зүйл болох юм. Дээрх хүчин зүйлээс болж Орос эдгээр орнуудад нефть хангах гэрээний үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхийн аргагүй болсон гэж Оросын нефтийн компани холбогдох орнуудад мэдэгдсэн байна гэжээ.
Интерфаксын мэдээлснээс үзвэл, Белорусийн эдийн засгийн яамны нэгдүгээр орлогч сайд тэргүүтэй Белорусийн засгийн газарын төлөөлөгчид Оросын талтай нефтийн боомтын гаалийн асуудлаар хэлэлцээ хийхээр 8-ны өдөр Москва орохоор мордсон юм байна. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|