Япон 9-ний үдээс өмнө Батлан хамгаалах танхимд ёслол хийж, албан ёсоор батлан хамгаалах танхимыг яам болгон дээшлүүлсэн байна. Хуучин батлан хамгаалах танхимын сайд Киума Фумиог Японы батлан хамгаалах яамны анхны сайдаар тохион томилжээ.
Японы Ерөнхий сайд Абе Шинзо ёслол дээр тэмдэглэхдээ, батлан хамгаалах танхим яам болон дээшилсэн нь Япон дайны дараах тогтолцооноос салж, Японы сэргээн босголтын үндэс суурь болсон байна гэжээ. Фумио хэлэхдээ, бодлогын үүрэг хариуцлагаа цаашид эрчимжүүлж, тусгай хамгаалалтаар гол болгосон хамгаалалтын бодлого үргэлжлэн хэрэгжүүлнэ гэжээ. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|