Түркийн ажилчдыг ачсан тээврийн нэг нисэх онгоц 9-ний өдөр Иракийн нийслэл Багдадын нисэх онгоцны буудалд газардахдаа унаж, 34 хүн эндэж, 1 хүн шархтсан байна.
Түркийн Анадолу мэдээлэх агентлагийн мэдээлснийг үзвэл осолдсон нисэх онгоц бол Молдавийн агаарын тээвэрийн нисэх онгоцны компанийн Ан-26 хэлбэрийн нисэх онгоц болох бөгөөд онгоцны нислэгийн багийн 5 ажилтан, 30 зорчигч байв. Онгоц нь Түркийн өмнөд нутгийн Аданагаас Багдад руу ниссэн юм байна. Өнөө осолын шалтгааныг шалган байцааж байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|