НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Мичелле Монтас 9-ний өдөр хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Моон Америк Сомалийн өмнөд хэсгийг бөмбөгдснээс мөргөлдөөнийг хурцаддуулж болзошгүйд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж, бөмбөгдлөөс болж эгэл ард эндэж шархдаж мэдэхэд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна гэжээ.
Мичелле Монтас хэлэхдээ, НҮБ нь Сомали болон Кенийн хилийн районд үнэлэн шалгах хэсэг илгээж, Сомалид хүмүнлэгийн тусламжийн эд бараа хүргэхийг сэргээх боломжийг судлахаар төлөвлөж байна гэжээ.
Ассошиэйтэд прэсс агентлагийн нэр овгоо нууцалсан Америкийн Тагнуулын ажилтны үгийг иш татан мэдээлснээс үзвэл, 7-ны өдрийн агаараас хийсэн дайралт нь "Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой объект гэсэн мэдээлэлд үндэслэж", наандаж 5-10 хүн алагдсан юм байна . /Ч.Гантөмөр орчуулж, Урангоо хянав/
|