• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-11 15:21:42    
Буш Иракийн тухай шинэ бодлогоо мэдэгдэв

Хятадын Олон Улсын Радио

     АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш орон нутгийн цагаар 10-ны орой Вашингтонд Америкийн нийт иргэдэд хандан зурагтаар үг хэлж, Иракт цэрэг нэмэх зэрэг гол агуулга бүхий зохицуулалт хийсэн Иракийн тухай бодлогоо мэдэгдсэн байна.

     Буш, Иракт 21 мянга 500 цэрэг нэмж илгээх бөгөөд ихэнхийг нь Багдадад очуулах болно гэж мэдэгдэв. Нэмж илгэх хүчний эхний хэсэг нь 1-р сарыг дуусахаас өмнө Иракт очих болно. Энэ шинэ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ирэх сард конгересст жилийн төсвийн тайлан дэвшүүлэхдээ цэрэг нэмэх төлөвлөгөөнд хэрэглэх 5 тэрбум 600 сая ам.доллар болон Иракийн сэргээн босголтыг дэмжих төсөлд хэрэглэх нэг тэрбум 200 сая ам.долларын нийт 6 тэрбум 800 сая ам.долларын төсөв дэвшүүлэх болно гэж Буш хэлсэн байна.

     Америк цэргийн үйл ажиллагаа нь Багдадын аюулгүй байдлыг баталгаажуулж чадаагүй байсны гол шалтган бол цэргийн хүч хүрэлцэхгүй байсан явдал мөн гэж тэрээр мөн анх удаагаа хүлээн зөвшөөрсөн байна. \Цэцэн орчуулж, Баясгалан хянав\