
АСЕАН-ны тэргүүн нарын 12-р бага хурал 13-ны үдээс өмнө Филиппиний Себу мужийн нэг зочид буудалд болж, АСЕАН-ны 10 орны удирдагч энэ удаагийн хуралд оролцсон байна.
АСЕАН-ны жижүүр дарга орон Филиппиний Ерөнхийлөгч Арроё хурлын нээлийн аргэ хэмжээнд үг хэлэхдээ: Филиппин маш азтайгаар энэ чухал үед АСЕАН-ны тэргүүн нарын бага хурлыг даргалж байна. Дохагын уулзалт хэлэлцээ хөшүүн байдалд ороод байгаа үед, бид дэлхийн худалдааны хэлэлцээний том хаалгыг цаашид нээлттэй байлгахыг дэмжнэ. Бид мөн цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэх асуудалд анхаарал хандуулж байна. Бид Солонгосын хойгийн цөмийн зэвсэгийн асуудлаархи байр сууриа баримтлана. Эцэст нь бид АСЕАН-ны чөлөөт худалдааны бүс байгуулахыг түлхэн ахиулна. АСЕАН-ны ирээдүй саруул сайхан болох юм гэдэгт бид итгэж байна гэжээ.
Аррое бас хэлэхдээ: энэ удаагийн хурлаар мөн АСЕАН-ны ирээдүйн хөгжлийн чиглэл, аюулгүй байдал болон эдийн засгийн хөгжил зэрэг асуудлыг авч хэлэлцэх болно гэжээ. /Пэрлаймаа орчуулж, Номин хянав/
|