Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр Филиппиний Себуд Азийн Хөгжлийн Банкны ерөнхийлөгч Кунода Хажухиротой уулзахдаа, Азийн Хөгжлийн Банктай хамтын ажиллагааны шинэ арга зам хайж, хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, олон нийтийн эрүүл мэнд, соёл боловсрол болон байгаль орчны хамгаалалт зэрэг салбар руу өргөжүүлэн тэлэхэд Хятадын тал бэлэн байна гэлээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс 1986 онд Азийн Хөгжлийн Банкад элсүүлснээс хойш, хоёр тал эрчим хүч, зам харилцаа зэрэг дэд бүтцийн салбаруудад баялаг үр дүнтэй хамтран ажилласан юм. Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийг цаашид дэмжихийг Азийн Хөгжлийн Банкад хүсч байна гэжээ.
Азийн Хөгжлийн Банкны ерөнхийлөгч Кунода Хажухиро хэлэхдээ, бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах талаар Хятад улсын гүйцэтгэсэн чухал үүргийг Азийн Хөгжлийн Банк дээд хэмжээнд чухалд үзэж, ядуурлыг бууруулах болон ту бүс нутгийн бусад орнуудын хөгжлийг түргэтгэх зэрэг талаар Хятадын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Азийн Хөгжлийн Банк Хятад улсын бүх талаар зохицонгуй үргэлжлэн хөгжихийг дэмжиж, Хятад улсын эдийн засаг ,нийгмийн хөгжлийн үйлст нэн өргөн хүрээнд оролцоход бэлэн байна гэж тэр бас илэрхийллээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|