Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао 14-ны өдөр Филиппиний Себуд хэлэхдээ, шинэ онд Хятад улс АСЕАН-тай "Хятад-АСЕАН-ны дурсан тэмдэглэх дээд уулзалтын хамтарсан мэдэгдэл"-ийн жолоодлоготойгоор Хятад-АСЕАН-ны стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлэн батжуулан төгөлдөржүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэн өндөр түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэжээ.
Хятад-АСЕАН-ны удирдагчдын 10-р хурал дээр, Ерөнхий сайд Вэнь Жябао үг хэлэх үе ингэж илэрхийлсэн байна. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, АСЕАН-ны хамтын нийгэмлэг болон интеграцчиллын байгуулалтыг Хятадын тал идэвхтэй дэмжиж, хоёр талын нийгэм, соёлын солилцоо, хүмүүсийн харилцааг ахиулахад бэлэн байна гэжээ.
Хурал дууссаны дараа, Ерөнхий сайд Вэнь Жябао АСЕАН-ны удирдагчидтай хамтаар "Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн үйлчилгээ худалдааны хэлэлцээр" зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|