Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао 14-ны өдөр Филиппиний Себуд хэлэхдээ, шинэ онд Хятад улс АСЕАН-тай "Хятад-АСЕАН-ны дурсан тэмдэглэх дээд уулзалтын хамтарсан мэдэгдэл"-ийн жолоодлоготойгоор Хятад-АСЕАН-ны стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлэн батжуулан төгөлдөржүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэн өндөр түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэжээ.
Хятад-АСЕАН-ны удирдагчдын 10-р хурал дээр, Ерөнхий сайд Вэнь Жябао үг хэлэх үе ингэж илэрхийлсэн байна. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, АСЕАН-ны хамтын нийгэмлэг болон интеграцчиллын байгуулалтыг Хятадын тал идэвхтэй дэмжиж, хоёр талын нийгэм, соёлын солилцоо, хүмүүсийн харилцааг ахиулахад бэлэн байна гэжээ.
Хурал дууссны дараа, хоёр тал "Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн үйлчилгээ худалдааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна, энэ нь Хятад-АСЕАН-ны эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны салбар дахь бас нэгэн чухал их ололт амжилт болох юм, уг хэлэлцээр нь Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн байгуулалт зангилаагын алхам хийснийг харуулж байгаа бөгөөд товлосон ёсоороо 2010 онд чөлөөт худалдааны бүсийг бүх талаар байгуулахад үндэс суурь тавьж өгсөн байна. \Буян, Алтаннавч орчуулж, О.Дарамбазар хянав.\
|