Хятад Япон Өмнөд Солонгос 3 орны удирдагчдын 7-р хурал 14-ний өдөр Филиппиний Себуд болж, Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Но Му Хён, Японы Ерөнхий сайд Абе Шинзо нар оролцжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао хурлыг даргалав. Хурал эхлэх ёслол дээр, тэр хэлэхдээ, Хятад Япон Өмнөд Солонгос 3 орон улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн салбар дахь солилцоогоо өргөжүүлэн тэлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулгаа эрчимуүүлэх ёстой. Уг хурал үүнтэй холбогдуулан гүнзгий судлан хэлэлцэх болно гэлээ.
Уг хурлаар хамтарсан сонсгол мэдээ анх нийтэлж, хамтын ажиллагаагаа ахиулан, Азийн энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө хүчин чармайлт гаргах гэсэн хамтын хүсэл зоригийг харуулах болно гэж Ерөнхий сайд Вэнь Жябао бас тэмдэглэжээ. \О. Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|