• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-15 10:03:53    
Зургаан талын хэлэлцээг ахицтай болгохын төлөө хамтаар хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 14-ны өдөр Филиппиний Себуд хэлэхдээ: Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээ бол Солонгосын цөмийн асуудлыг энхийн аргаар зохицуулах үр ашигтай арга зам мөн, бас ч зүүн хойд Азид шинэ тогтолцоо тогтоох асуудлаар талуудын харилцан ойлгож зөвшилцөх чухал тавцан болох юм. Япон, Өмнөд Солонгостой хамтран холбогдох талуудын ажлыг сайн хийж, хэлэлцээг ахицтай болгохын тул хүчин  чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябао мөн өдөр Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны удирдагчдын 7-р хурал дээр цохон тэмдэглэхдээ, яриа хэлэлцээ болон хэлэлцээгээр асуудлыг энхийн аргаар зохицуулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, Солонгосын хойг болон зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг Хятадын тал зорьж байна гэжээ.

     Хуралд оролцсон Японы Ерөнхий сайд Абе Шинзо болон БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му Хён тус тус үг хэлж, яриа хэлэлцээ болон хэлэлцээ хийхээр дамжин, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энхийн аргаар зохицуулж, тус хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын төлөө, Япон, Өмнөд Солонгос хүчин чармайлт гаргаж байна. Хятадын талтай хамтран ойлголцол, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, зургаан талын хэлэлцээг ахиулахад бэлэн байна гэж тэмдэглэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\