АСЕАН болон Хятад Япон БНСУ-ын удирдагч нарын 10-р хурал Филиппиний Себуд ажлаа эхэлсэн байна. Зүүн Азийн хамтын ажиллагааг Хятад улс үргэлжлэн дэмжин, түүнд оролцох бөгөөд олон оронтой хамтран зүүн Азийн энх тайван хөгжлийг түлхэн ахиулах болно гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао хурал дээр хэлсэн байна.
Вэнь Жябао хэлэхдээ, сүүлийн 10 жилийн турш, АСЕАН болон Хятад Япон БНСУ гурван орны хамтын ажиллагаа сайн сайхан хөгжлийн хандлага болон бат орших хүчнээ хэвээр хадгалж, зүүн Азийн хамтын ажиллагаан дахь гол байраа тогтоосон байна. Эвсэг зохицонгуй зүүн Азийг байгуулахын төлөө, тус бүс нутгийн талууд улс төрийн талаар харилцан итгэн хамтран оршиж, эе эвтэй зэрэгцэн оршиж, эдийн засгийн талаар харилцан ашигтай хамтран амжилтад хүрч, хөгжсөн, аюулгүйн салбарт харилцан туслан дэмжиж, нягтран хамтран ажилласан, соёлын талаар харилцан суралцаж, хамтаар урагшилж, баялаг ололт амжилттай болсон юм гэжээ.
АСЕАН болон Хятад Япон Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны зэрэглэл болон түвшинг цаашид дээшлүүлэхийн төлөө Вэнь Жябао стратегийн төлөвлөгөөг эрчимжүүлэх зэрэг 5 санал дэвшүүлсэн байна. Хуралд оролцсон бусад удирдагч нар ч Вэнь Жябаогийн дэвшүүлсэн зорилт болон санаачлагыг нааштай угтан дагаж, олон салбарт нааштай хамтран ажиллана гэж илэрхийлсэн байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|