Хятад Япон БНСУ-ын удирдах хүмүүсийн 7-р хурал 14-ний өдөр Филиппиний Себуд өндөрлөсний дараа нийтлүүлсэн хамтарсан сонсгол мэдээнд тэмдэглэхдээ, харилцан хүндэтгэж ойлголцсон үндэс суурин дээр, тус бүс нутгийн тогтвортой байдал болон хөгжлийн их хандлагын дагуу улс төрийн харилцан итгэлцлээ байнга нэмэгдүүлхийг энэ гурван орны удирдах хүмүүс зөвшөөрсөн байна гэжээ.
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао, Японы Ерөнхий сайд Абе Шинзо болон БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му Хён мөн өдрийн хуралд оролцсон байна.
3 талын хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ, энэ 3 орны удирдагчид гурван орны харилцааны шинэ ахицад сэтгэл ханхалуун байлаа. Ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагаагаа батжуулах нь тус 3 орны ард түмний язгуур ашиг сонирхол болон алс хэтийн ашиг сонирхолд нийцэх төдийгүй Ази тивийн энх тайван тогтвортой байдал болон цэцэглэл хөгжилд ч маш чухал ач холбогдолтой юм гэж гурван тал санал нэгтэй үзсэн байна. Байнгын харилцаа холбоогоо эрчимжүүлж, 3 талын дипломат өндөр тушаалын хүмүүсийн зөвшилцөөний механизм тогтоохоор шийдэж, 3 орон хоорондын улс төр, дипломат харилцаа зэрэг чухал сэдвүүд болон олон улсын ба бүс нутгийн томоохон асуудлаар бие биеэ ойлгон, эвсэг ажиллагаа өрнүүлэх ёстой гэж 3 орны удирдагчид үзсэн байна. Хятадын тал энэ ондоо багтаан энэ 3 талын дипломат өндөр тушаалын хүмүүсийн анхны зөвшилцөөнийг эрхлэн явуулах болно гэжээ. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|