• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-15 14:39:23    
Эрчим хүчний аюулгүйн шинэ үзэлттэй болох хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Төрийн Зөвлөлий Ерөнхий сайд Вэнь Жябао 15-ны өдөр Филиппиний Себуд хэлэхдээ: эрчим хүчний аюулгүйн асуудлыг сайтар зохицуулахад харилцан ашигтай хамтран ажиллах, олон ургалцтай хөгжих, хамтаар баталгаажуулах зэрэг эрчим хүчний аюулгүйн шинэ үзэлт буй болгох хэрэгтэй байна гэжээ.

     Вэнь Жябао зүүн Азийн орнуудын тэргүүн нарын хурал дээр хэлэхдээ, эрчим хүчний аюулгүйн салбарт эрчим хүч хэрэглэгч орнууд хоорондын, үйлдвэрлэгч орнууд болон үйлдвэрлэгч орнууд хоорондын яриа хэлэлцээ, бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, уг бүс нутгийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хамтаар хамгаалах хэрэгтэй. Үр ашгийг нь дээшлүүлэн эрчим хүч хэмнэж, цэвэр эрчим хүч, орлуулж болох эрчим хүч болон шинэ эрчим хүч үйлдвэрлэх техник судлан дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлж, ирээдүйд бүс нутагт цэвэр, аюулгүй, хямд, найдвартай эрчим хүч хангах системийг бүрдүүлэх хэрэгтэй. Хоёр талын болон олон талт олон улсын хамтын ажиллагаагаар дамжин, эрчим хүчний тээврийн аюулгүй байдлыг хамтаар хамгаалах хэрэгтэй гэжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ: Хятад улс эрчим хүчний аюулгүй байдал болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг дээд хэмжээнд чухалд үзэж, олон оронтой идэвхтэй хамтран ажиллаж, эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хамтаар хамгаалахад бэлэн байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\