Зүүн Азийн дээд хэмжээний 2-р хурал 15-ны өдөр Филиппиний Себуд өндөрлөв. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао хурал дээр үг хэлж, зүүн Азийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлд хүрсэн хамтын ажиллагаа, улсууд хоорондын эе эвтэй зэрэгцэн оршихыг ахиулсан хамтын ажиллагаа, нийгмийн байгуулал болон соёлын олон янзын чанар, олон ургалч хөгжлийг чухалд үзсэн хамтын ажиллагаа байх ёстой гэж тэмдэглэсэн байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао бас хурал дээр, Хятадын замнаж байгаа энх тайван хөгжлийн замыг тодорхойлон өгүүлж, хөгжил бол Хятадын гол үүрэг мөн. Хятад улс Азийн орнуудтай хийж бий худалдаа, хөрөнгө оруулалт болон тусламжийн харилцаагаа цаашид өргөтгөж, Хятад болон Азийн орнуудын ашиг сонирхлыг нэн нягт уялдуулна гэж онцолсон байна.
Дээд хэмжээний хурал өндөрлөхөөс өмнө, хуралд оролцсон АСЕАН-ны 10 орон болон Хятад, Япон, БНСУ, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд зэрэг орон хамтаар "Зүүн Азийн эрчим хүчний аюулгүй байдлын тухай Себугийн тунхаг"-т гарын үсэг зуржээ. \Пэрлаймаа орчуулж,О.Дарамбазар хянав.\
|