Филиппиний Ерөнхийлөгч Глория Макапагал Арроёгийн урилгаар, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Филиппинд албан ёсны айлчлал хийхээр 15-ны өдөр Филиппиний нийслэл Манилад хүрэлцэн очсон байна.
Вэнь Жябао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад Филиппин дипломат харилцаа тогтоосон 32 жилийн турш, хоёр орны харилцаа их хөгжсөн байна. Хоёр тал энх тайван, хөгжлийн стратегийн чанартай хамтын ажиллагааны харилцаа тогтоохыг зөвшөөрч, улс төр, эдийн засаг, соёл, сэргийлэлтийн аюулгүйн салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөтгөж, олон улс хийгээд бүс нутгийн үйл хэргийн явц дахь зохицуулалт, уялдаа өдөр ирэх тусам нягт болсон юм. Хятад Филиппиний харилцааны хөгжил нь хоёр орны хүн ардад бодитой ашиг хүртээсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, уг айлчлал нь Хятад Филиппин хоёр орны ард түмэн хоорондын уламжлалт найрамдлыг зузаатгаж, хоёр орны стратегийн чанартай хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг бүх талаар хөгжих шинэ үе шатанд хүргэхэд тус дөхөм үзүүлсэн байна гэжээ. \Алтаннавч орчуулж Пэрлаймаа хянав\
|