Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Филиппинд хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөөд, эх орондоо буцахаар Филиппины нийслэл Манилагаас мордлоо.
Мөн өдөр Ерөнхий сайд Вэнь Жябао Филиппины Дээд танхимын дарга Мануэль Виллар болон Доод танхимын дарга Хосе де Венесиатай тус тус уулзахдаа, миний энэ айлчлал баялаг үр дүнд хүрсэн байна. Хоёр талын хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэх асуудлаар хоёр тал олон шинэ нийтлэг ойлголттой болж, хоёр орны алс хэтийн хамтын ажиллагааг нэн сайн төлөвлөхийн төлөө, Хятад Филиппиний стратегийн хамтын ажиллагааны хамтын хөтөлбөрийг түргэхэн боловсруулна гэж санал нэгтэй шийдсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын тал эргэн тойрны улс орнууддаа "Хөрштэйгөө найрсаг байж, хөрштэйгөө түншлэх" чиг шугам хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Филиппиний талтай итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг байнга ахиулна гэжээ.\Алтаннавч орчуулж, О.Дарамбазар хянав.\
|