Америкийн Ерөнхийлөгч Буш 16-ны өдөр анх удаа Цагаан ордонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод удаагүй Бан Ки-Мунтай уулзах үеэр хэлэхдээ, Америк нь НҮБ тай хамтаар, Иракын асуудлыг оролцуулсан дэлхийн газар орнуудын яригдаж байгаа асуудлуудыг зохицуулна гэжээ.
Буш Бан Ки-Мунтай уулзасаны дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, Дундад дорнодын байдал, онцогойлон Иракын байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихээр татаж байна. олон улсын хамтын нийгэмлэг нь Иракын засгийн газар болон ард түмэнд боломжын туслалцаа үзүүлж, Иракын энх тайван, тогтовортой байдлыг сэргээх ёстой гэжээ.
Бан Ки-Мун хэлэхдээ, НҮБ нь Ливан, Сомали зэрэг олон улсын хэмжээнд яригдаж байгаа асуудал болон Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад Америк зэрэг олон орнуудын дэмжлэг, чармайлт хэрэгтэй гэжээ. Тэрээр бас хэлэхдээ, НҮБ-ын гишүүн орнуудын тус дэмжлэгтэйгээр НҮБ-ын бүтэцийн өөрчөлөлтийг ахиулах юм бол олон улсын асуудлыг зохицуулах чадавхи болон үр ашгийг нэмэгдүүлж болно гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\
|