Америкийн Нью-Йорк муж улсын Сенатач, тэргүүн хатагтай байсан Хиллари Клинтон 2008 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө 20-ны өдөр албан ёсоор мэдэгдэв.
Хиллари Клинтон өөрийн виб сайтаар энэ шийдвэрээ мэдэгдсэн байна. Тэрээр мөн Иракийн асуудал болон Америкийн эм эмнэлгийн даатгалын тогтолцоо зэрэг асуудлаар өөртэй нь яриа хэлэлцээ өрнүүлэхийг Америкийн ард түмэнд хүссэн байна.
Хиллари Клинтон сонгуульд ялах юм бол тэрээр Америкийн түүхэн дээрх анхны эмэгтэй ерөнхийлөгч болох юм байна.\Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|