Иракийн үндэсний телевизийн 24-ний өдөр мэдээлснээс үзвэл, Иракийн арми болон Иракт суугаа Америк цэрэг мөн өдөр Багдад хотын төв дэхь Хаифа гудамжинд нэгдсэн ажиллагаа явуулж, 30 гаруй зэвсэгт этгээдийг буудаж хороосон байна.
Иракийн үндэсний телевиз Иракийн батлан хамгаалах яамны мэдээг иш татаж тэмдэглэхдээ бүтэн өдөр үргэлжилсэн буудалцааны явцад, нийт 30 гаруй зэвсэгт этгээд алагдаж, өөр 31 хүн баривчлагдсан байна. Америк Иракийн цэрэг 7 сэжигтнийг баривчилсан бөгөөд нэг зэвсгийн агуулахыг илрүүлсэн байна гэжээ./Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|