Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Шинг болон айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 25-ны өдөр Шинэ Делид хоёр орны иргэний хэрэгцээний цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах хамтарсан мэдэгдэл нийтэлсэн байна.
Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ, олон улсын болон дотоодын хууль журмыг журамлан сахисан нөхцөлд цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгод ашиглах олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай юм, иргэний хэрэгцээний цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн өргөтгөхөд Энэтхэг Орос хоёр орон бэлэн байна гэжээ.
Энэтхэг Орос хоёр орон хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, Энэтхэгийн өмнөд нутгийн Куданкуламд цөмийн дөрвөн урвалын зуух байгуулна. Оросын тал цөмийн урвалын зуухны тоног төхөөрөмжийг хангахыг Энэтхэгийн тал баталж, цөмийн шатахууныг хэрэглэх бүх хугацаанд ОУАЭХА хариуцан хяналт тавих бөгөөд хяналт шалгалтын хэлэлцээрийг Энэтхэг болон ОУАЭХА хоорондоо хэлэлцэн тохиролцоно. Энэтхэгийн иргэний хэрэглээний цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааг өргөтгөхийн төлөө, цөмийн хангамжийн орнуудын корпарацийн холбогдох заалтад өөрчлөлт оруулахаар Орос үргэлжлэн чармайх болно гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Энэтхэг өнөөдрийг хүртэл "цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх конвенц"-д нэгдэн ороогүй болохоор иргэний хэрэглээний цөмийн эрчим хүчний техниктэй болоход хязгаарлалтай учирч байгаа юм. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|