Суданы Ерөнхийлөгчийн ордон 28-ны өдөр мэдэгдэл хийж, Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн удахгүй Суданд төрийн айлчлал хийхийг халуунаар угтаж байгаагаа тэмдэглэсэн бөгөөд энэ айлчлал нь Судан-Хятадын найрсаг харилцааны хөгжлийн түүхэн дэх чухал тэмдэглэлт үйл хэрэг болно гэжээ.
Мөн 28-ны өдөр Замбийн төв хэвлэл "Бүтэн сайны мэдээ" сонин Дарга Хү Жиньтаогийн Замбид хийх айлчлалтай холбогдуулан өгүүлэл нийтэлж, Дара Хү Жиньтаогийн айлчлал нь хоёр талын харилцааг шинэ шатанд дэвшүүлэн хөгжүүлж, хоёр орны олон талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх юм гэж тэмдэглэжээ.
Хятад улсын Дарга Хү Жиньтао 1-р сарын 30-наас 2-р сарын 10-ны өдрүүдэд Камерун, Либери, Судан, Замби, Намиби, Өмнөд Африк, Мозамбик, Сейшел зэрэг оронд төрийн айлчлал хийнэ. \О.Дарамбазар орчуулж Э.Цогзолмаа хянав.\
|