• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-31 14:31:58    
Зургаан талын хэлэлцээ нь бодит амжилтанд хүрэхийг Америк хүсэв

Синьхуа Агентлаг

     Америкийн төрийн департаментын орлогч төлөөлөгч Том Кайси 30-ны өдөр хэлэхдээ, 2-р сарын 8-ны өдөр Бээжинд хийлгэхээр товлоод байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын 5 дахь хэлэлцээний 3-р шатны хурал нь бодит ахицтай болохыг Америк хүсч байна гэжээ.

     Том Кайси хэвлалийн бага хурал дээр хэлэхдээ, Америк Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах асуудлаар холбогдох талуудтай олонтоо зөвшилцөөн хийсэн юм, энэ удаагийн хэлэлцээ нь зорилгодоо хүрч, зарим талаар бодит ахицтай болохыг Америк хүсч байна гэжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Америкийн сангийн яамны сайдын туслах Даниел Гласер болон Хойд Солонгосын худалдааны банкны ерөнхийлөгч О Гван Чол 30-ны өдөр Америкаас Хятадад суугаа элчин сайдын яамд Америк Хойд Солонгосын банк санхүүгийн асуудлаар зөвшилцөөн хийсэн байна. Америк Хойд Солонгосын банк санхүүгийн асуудлын зөвшилцөөн нь 6 талын хэлэлцээнд харш саадыг арилгах зорилготой юм гэж шинжээчид үзэж байна. \Буян орчуулж,Урангоо хянав.\