Хятад болон Африкийн олон орны хамтын ажиллагааг хөгжүүлэх түншлэлийн харилцааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун 30-ны өдөр сайшааж, Хятадын хөгжлийн туршлагаас суралцахыг Африкийн орнуудад хүссэн байна.
Этиопийн нийслэл Аддис-Абебад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Бан Ки Мун хэлэхдээ, 2006 оны 11-р сард Хятадын нийслэл Бээжинд болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын тэргүүн нарын бага хурал бол том арга хэмжээ юм гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|