Суданы Эрчим Хүч, Уул Уурхайн Яамны сайд Авад Ахмед Аль-Газ 1-р сарын 31-ний өдөр Хартумд хэлэхдэ, Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн Суданд төрийн айлчлал хийхийг Суданы Засгийн газар болон ард түмэн хүсэн хүлээж байна гэжээ.
Авад Ахмед Аль-Газ сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал нь Судан Хятад хоёр орны олон салбар дахь найрсаг хамтын ажиллагааны хөгжилд тус дөхөм үзүүлэх нь гарцаагүй юм. Хоёр орны эрчим хүчний салбар дахь өнөөгийн хамтын ажиллагаа нь хоёр талын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Хятадын хөдөө аж ахуй болон дэд бүтцийн байгуулалт зэрэг салбар дахь амжилттай туршлагаас суралцан, хоёр талын хамтын ажиллагааг батжуулж, харилцан ашигтай ажиллаж, хоёр орны ард түмэнд буян үйлдэхийг Судан хүсч байна гэжээ.
Хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааны тухай ярихдаа Авад Ахмед Аль-Газ хэлэхдээ, хоёр орны баялаг үр дүнтэй хамтын ажиллагаанд би сэтгэл хангалуун байна, Судан нь нефть импортолдог орон байснаа нефть экспортолдог орон боллоо гэжээ. Нефтийн нөөц баялаг хайх, олборлох болон боловсруулах талаар Хятад улстай хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг тэрээр хүссэн байна.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|