• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-01 15:22:41    
Хятад Либерийн харилцааг өндөр үнэлэв

Синьхуа Агентлаг

     Либерийн ерөнхийлөгч хатагтай Еллен Жонсон-сирлеаф 30-ны өдөр Хятадын хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө Хятад Либерийн харилцааг өндрөөр үнэлээд, хоёр орны харилцааны хөгжил нь харилцан ашигтай байхыг биелүүлэхийг хүсч байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Либери Хятад хоёр орон хоорондын найрамдал нь Либерийн хувьд маш чухал юм. Африкийн орнуудад Хятад улс урт хугацаагаар туслалцаа олгосоор ирсэн, Либери ч Хятадаас нэн их ашиг хүртээд байна гэжээ.

     Хятад улсын дарга Хү Жинь-тао Либерийг 2007 оны айлчлалынхаа эхний орон болгосон явдал нь Либерийн хувьд маш баяртай явдал юм. Хятад улс стратегийн түншлэлийг улмаар чухалд үзэх болж байна, дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлал хөгжиж байгаа орнуудад туслах зам суваг нээж өгөхийг Либери ч хүсч байна гэж Еллен Жонсон-сирлеаф онцолсон байна. Нэг Хятадын бодлогыг Либери дэмжинэ гэж тэрээр дахин нотолсон байна.\Рэнчинсоо орчуулж, Буян хянав\