Хятад улсын Дарга Хү Жиньтао Либерид хийсэн богино хугацааны айлчлалаа 2-р сарын 1-ний өдөр өндөрлөөд Судан орохоор Монровигоос мордлоо.
Дарга Хү Жиньтаог Либерийн Ерөнхийлөгч хатагтай Еллен Жонсон-Сирлеаф нисэх онгоцны буудлаас үдэн мордуулжээ.
Либерид айлчилсан хугацаандаа Дарга Хү Жиньтао Ерөнхийлөгч Еллен Жонсон-Сирлеафтай хэлэлцээ хийсэн бөгөөд Либерийн дэд Ерөнхийлөгч бөгөөд Дээд танхимын дарга Жосеф Нюма Боакай, Доод танхимын дарга Едвин Мелвин Сноуе болон Дээд танхимын түр дарга Шсаак Вехее Ниенаботай уулзсан.
Хятад Либери хоёр орон мөн өдөр Монровид хамтарсан мэдэгдэл хийж, Хятад Либерийн найрамдлыг нааштай үнэлсэн бөгөөд хоёр орны олон давхаргын хэлхээ холбоог цаашид эрчимжүүлэн, итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн, Хятад Либерийн найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй хөгжихөд тус дөхөм үзүүлнэ гэж тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|