Хартумд хүрэлцэн очиж Суданд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын Дарга Хү Жиньтао 2-ны өдөр Суданы Ерөнхийлөгч Омер Хассан Ахмед Аль-Баширтай хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, Дарфурын асуудлыг оролцуулсан харилцан сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Хэлэлцээнээс өмнө, Ерөнхийлөгч Омер Хассан Ахмед Аль-Башир нисэх онгоцны буудал орж, Дарга Хү Жиньтаог угтаж, өргөн их ёслолын ажиллагаа хийжээ. \Номин орчуулж, О.Дарамбазар хянав.\
|