• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-03 17:32:31    
Хятад болон Африкийн харилцааг Замби, Өмнөд Африк өндрөөр үнэлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын улсын Дарга Хү Жиньтаогийн айлчлалаас өмнөхөн, Замбийн удирдагч болон Өмнөд Африкийн албаны хүмүүс Хятад, Африкийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг тус тус өндрөөр үнэлсэн байна.

     Замбийн Ерөнхийлөгч Леви Паэрик Муанаваса 2-ны өдөр нийслэл Лусакад хэлэхдээ, Хятад улс Замбичуудын санал бодлыг сонсоход маш их баяртай байгаа бөгөөд Замбийн бэрхшээл саадыг даван туулахад олон талаар дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа юм. Хятадаас Замбид үзүүлж байгаа тал талын тусламж нь нүдэнд харагдаж байгаа юм гэжээ. "Хятад улс Африкийг сонирхож байгаа нь нэг зүйлийн колонизм" гэгчийг Ерөнхийлөгч Леви Паэрик Муанаваса няцаасан байна. Колонизмын ухагдахуун бол Африкийн нөөц баялгийг булааж Африкчуудыг ядууралд хүргэхийг хэлж байгаа юм. Гэтэл Хятад улс нь Африкт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ажлын байр буй болгон Африкчуудын амьдралын түвшнийг дээшлүүлсэн байна гэж тэр тэмдэглэжээ.

     Өмнөд Африкийн Гадаад хэргийн орлогч сайд Азиз Сулам Хусейн Пахад мөн өдөр Жоханесбургт хэлэхдээ, Хятад Африкийн хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжих нь дэлхийн бусад орнуудад эрх тэгш, харилцан ашигтай, харилцан өгөөжтэй хамтран ажиллахын ач холбогдлыг улмаар таниулж байна. Энэ нь Африктай харилцахад авч бий тэдний бодлогод нааштай нөлөөлөж мэднэ гэжээ. Түүхт ач хобогдолтой Хятад Африкийн хамтын ажиллаганы чуулга уулзалтын Бээжингийн дээд уулзалт нь саяхан болсны дараахан, хөгжлийг ахиулах тухай уг уулзалтын шийдвэрүүдийг ботойгоор хэрэгжүүлэх явдал шаардагдаж байна. Иймээс Дарга хү Жиньтао маш чухал цаг үед Африкт айлчилж байгаа юм гэжээ. \О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав.\