• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-03 15:41:19    
Дундад дорнодын энхийн үлй явцйг ахиулах зорилтыг дахин нотолжээ

Синьхуа Агентлаг

      Дундад дорнодын асуудлаархи 4 тал 2-ны өдөр Вашингтонд хурал хуралдуулж, Дундад дорнодын энхийн үйл явцыг ахиулна гэж дахин нотолжээ.

       НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Палестин Изралийн зөрчил маргааныг зохицуулах асуудлаар Израилийн Ерөнхий сайд Ехуд Олмерт, Палестины Үндэстний Эрхт Байгууллагын дарга Махмуд Аббас болон Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсын хэлэлцээ хийхийг Дундад дорнодын асуудлаархи 4 тал сайшаана гэжээ. Палестины талуудын хооронд сүүлийн үе гарсан зэвсэгт мөргөлдөөний шинэ байдалд уг 4 тал маш их анхаарч, эв санаа нэгтэй байж, хүчирхийллийн бус ажиллагааг баримталж Израилийг хүлээн зөвшөрөхийг зорьсон Палестины Үндэстний Эрхт Байгууллагыг дэмжихийг Палестины дотоодынхонд хүсч байна гэж тэр тэмдэглэжээ.

       Дундад дорнодын энхийн үйл явцыг ахиулах гэсэн Америкийн байр суурийг Райс хурлын үеэр дахин нотолсон байна.

        Олмерт, Аббас болон Райс 3 талын уулзалтын дараа, Дундад дорнодын асуудлаархи 4 тал Германы Берлинд үргэлжлэн хурал хийж, Палестин Израилийн зөрчил маргааны асуудлыг цаашид судлан хэлэлцнэ гэж Европын Холбооны ээлжит дарга орон Германы Гадаад хэргийн сайд Франк-Уолтер Стейнмер мэдэгдэжээ. \О.Дарамбазар орчуулж, Сайн-Өлзий хянав.\