Хятад улсын Дарга Хү Жиньтао Суданд хийсэн төрийн айлчлалаа өндөрлөөд, Замби орж айлчлахаар орон нутгийн цагаар 3-ны өдөр Хартумаас морджээ.
Суданы Ерөнхийлөгч Омар Хассан Ахмед Аль-Башир нисэх онгоцны буудалд Дарга Хү Жиньтао нарын зэрэг хүмүүсийг үдэн мордуулах өргөн их ёслол хийсэн байна.
Суданд айлчилсан хугацаандаа, Дарга Хү Жиньтао Ерөнхийлөгч Омар Хассан Ахмед Аль-Баширтай хэлэлцээ хийж, бас Суданы нэгдүгээр дэд Ерөнхийлөгч Салва Кийр Маярдит, дэд Ерөнхийлөгч Али Осаман Мохаммед Тахатай уулзаж, Хятад Суданы харилцаа, харилцан сонирхож байгаа бусад олон чухал асуудлаар санал бодлоо солилцсон байна. Дарга Хү Жиньтао бас Хятад Суданы хамтран байгуулсан Хартумын нефть боловсруулах хязгаарлагдмал хариуцлагатай компанид очиж ажил байдалтай нь танилцсан байна.
Судан нь Дарга Хү Жиньтаогийн Африкийн 8 оронд хийх айлчлалын 3 дахь орон юм. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|