
Суданд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын Дарга Хү Жиньтао 2-ны өдөр Суданы Ерөнхийлөгч Омер Хассан Ахмед Аль Баширтай хэлэлцээ хийж, Хятад Суданы найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ төвшинд гаргаахаар хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрсөн байна.
Хоёр орны олон салбар дахь найрсаг хамтын ажиллагааг ахиулах талаар дарга Хү Жиньтао ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтаар амжилтад хүртэх, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг санал дэвшүүлсэн байна.
Хэлэлцээний үеэр Дарга Хү Жиньтао Суданы Дарфурын асуудлыг зохицуулах тухай Хятад улсын зарчим байр суурийг дэвшүүлсэн байна. Үүний зэрэгцээ тэрээр уг районд 40 сая юаний үнэ бүхий эд барааны тусламж олгохоо мэдэгдсэн байна.
Омер Хассан Ахмед Аль Башир урт хугацааны турш Суданы эдийн засаг нийгмийн хөгжилд дэмжллэг тусламж үзүүлж ирсэн Хятад улсад баярлан талархаад сүүлийн жилүүдэд Судан Хятадын эдийн засаг худалдааны харилцаа маш их амжилтад хүрч, хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна гэж тэмдэглэсэн байна.
Мөн өдөр, Дарга Хү Жиньтао Суданы нэгдүгээр дэд Ерөнхийлөгч Салва Кир Майа Ердите болон Ерөнхийлөгчийн орлогч Аль Осман Тахатай тус тус уулзаж, Хятад Суданы харилцаааг гүнзгийрүүлэн , ажилч хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөх асуудлаар санал бодлоо найрсагаар солилцсон байна./Хүчит орчуулж, Урангоо хянав/
|