Иракийн нийслэл Багдадын нэг захад 3-ны өдөр авто машины дэлбэрэлт гарч, одоогийн байдлаар,татаж хэлэхэд 120 хүн амь насаа алдаж, 200 хүн шархадсан байна.
Мөн 3-ны орой, Багдадын төв дэх Садриях захад нэг авто машин гэнэт дэлбэрч, их олон хүнийг алж шархдуулжээ. Газар дээр нь харсан хүний хэлснээр, тухайн үед бараа худалдан авах гол цаг болж байснаар, захад хүн олон байсан юм байна.
Америкийн Цагаан ордон 3-ны өдөр мэдэгдэл хийж, Багдадад гарсан авто машины дэлбэрэлтийн хэргийг хатуу зэмлэн буруушааж, энэ нь Иракт гарсан эгэл номхон иргэдэд чиглэсэн бас нэгэн удаагийн хүчирхийллийн ажиллагаа мөн гэж тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгч Жорж Буш 1-р сарын 10-ны өдөр үг хэлж, Багдад зэрэг газрын нийгмийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө, Ирак руу цэрэг нэмж илгээнэ гэж мэдэгдсэн юм. Гэтэл сүүлийн үед, Багдадад хүчирхийллийн ажиллагаа нэмэгдэхээс биш хагсагдахгүй байгаа бөгөөд эгэл жирийн ард иргэд олноор эндэж шархадсан байна. \ Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав\
|